Сүхбаатар дүүргийн 9,10,11 дүгээр хороо буюу 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлан хэрэгжүүлэх НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг дарга болон орлогч дарга нар, Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар нарын хүмүүс оролцлоо.
Ажлын хэсгийн хуралдаанаар хамгийн түрүүнд 100 айл орчмын нутаг дэвсгэрт худалдаа эрхэлж буй хашааны төмөр, чулуу, будаг, цонх, хаалганы үйлдвэрүүдийн газрыг шийдэх замаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргүүдийн төлөөлөгчдөд үүрэг өгсөн.

Гэсэн ч дүүрэг тус бүрт үйлдвэрлэл явуулах газар байхгүй гэдгийг дүүргийн удирдлагууд хэлсэн юм. Тиймээс 100 айлын үйлдвэрүүдийг Налайх дүүрэгт нүүлгэн цогц үйлдвэр “IT PARK” нээх ажлыг эхлүүллээ. Налайхад баригдах цогц үйлдвэрийн зураг төслийг гаргахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анарт үүрэг болголоо.
Мөн 100 айл орчмын автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, дугуйн замтай олон улсын шаардлага хангасан замаар сольж тэр орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Тиймээс автозамын зураг төсөл гаргах үүргийг Нийслэлийн Автозамын газрын дарга Б.Индрад өгөв.
Ирэх есдүгээр сарын 01-нээс өмнө 100 айлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг бүрэн нүүлгэж тэр орчмын газрыг чөлөөлөхийг МХЕГ-т үүрэгдлээ.
НИТХ-ын ХМОНХТ
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно