Манай улсын үнэт баялаг болсон хүн амын эрүүл мэнд хамгаас чухал. Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадаад явдаг урсгалыг багасгаж эх орондоо Эмэгтэйчүүдийн төрөлтөөс үүдэлтэй олон тулгамдсан асуудал, эмгэг болон эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдалыг эмчлэх эмнэлэгийн чанартай үйлчилгээ авах боломжийг олгох зорилгоор “Ла Санте” эмнэлгийг байгуулжээ.
Анагаахын шинжлэх ухаан хөгжингүй болж дэлхий даяараа нано технологийн эринтэй Монгол улс хөл нийлүүлэн алхаж байна. Хүн төрөлхтөний нээлт нано технологийн физик эмчилгээ нь нэмэх, хасах цэнэгийн хэмжээг тэнцвэржүүлж, мэдрэлийн эсийг нөхөн сэргээх, цусны эргэлтийг сайжруулах, эд эсийг дахин төлжүүлэх аргаар хэвийн хэмжээнд оруулдаг эмчилгээ юм.
Харин үүнийг Феникс олон улсын сангаас физик эмчилгээнд нано технологийг нэвтрүүлсэн уг эмчилгээг Франц улсаас Монголд албан ёсны эрхтэйгээр “Ла Санте” эмнэлэг нэвтрүүлсэн нь эрүүл мэндийн салбарт томоохон дэвшилт боллоо. Уг эмчилгээний аппаратаар аарцаг ёроолын булчин сулралаас үүдэлтэй эмгэгийг эмчлэх юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийгэм, амьдралын хэвшлээс шалтгаалан үүссэн шээс задгайрах, цэвэршилт, хоёрдогч үргүйдэл, давсаг, үтрээний булчин сулрал, төрснөөс үүдэлтэй цагаан мах буюу шамбарам мөн эрчүүдийн түрүү булчирхайн олон асуудал, геморрой буюу шамбарам зэргийг эмчилдэг. Аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагаа алдагдснаар гэр бүлийн харилцаа хөндийрөх, бие сэтгэлийн дарамт өөртөө үүсгэж, тусгаарлахад хүргэдэг юм. Эмчилгээнд хамрагдснаар эрүүл, бат бөх, үр удамаа үлдээхэд чухал нөлөө үзүүлдэг нэн тэргүүний асуудал гэдгийг тус эмнэлгийн хамт олон тодотгон хэлж байна. Үнэхээр ч чухал. Энэхүү асуудалд анхаарахдаа мэсгүй, лазергүй, эмийн бусаар эмчлэх төгс шийдлийг нэвтрүүлэн эмчилгээ, үйлчилгээ хийж байгаа нь гайхалтай. Тэр дундаа уг эмчилгээ нь дээрхи олон эмгэгийг нэг дор эмчилдэг гэдэг нь уншигч таны анхаарлыг ихэд татах биз ээ.
“Ла Санте” эмнэлэг нь европ стандартын дагуу Монголд баригдсан эмэгтэйчүүдийн эмнэлэг бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи болох нөхөн сэргээх физик эмчилгээг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх боломжтой болж байгаагаараа онцлог юм. 2008 оноос гоо сайхны цогц төвөөр ажиллаж байгаад 2016 оноос эмнэлэг болон өргөжин амжилттай ажиллаж байна. Үр дүн өндөртэй уг эмнэлгийн үйл ажиллагаа, дотоод засал, дээд зэрэглэлийн орчин, тавтай тухыг эрэлхийлдэг шинэхэн гэр бүл болж байгаа мөн өөртөө анхаарал хандуулдаг эрхэм уншигч таньд фото зургаар дэлгэрэнгүй хүргэж байна.
“La Sante” эмнэлэг нь эрхэм үйлчлүүлэгчиддээ эмчилгээ, үйлчилгээний тав тух, эрүүл аюулгүйн бүхий л шаардлагыг бүрэн хангасан Евро стандартын орчин нөхцөлийг санал болгож байна.
Хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ