Д.Болдод таалагдаагүй ”The Voice Of Mongolia” шоуны дүрэм юу вэ


"The Voice Of Mongolia" шоуны сүүлийн шат тун удахгүй болох гэж буй. Дөрвөн шүүгчийн багт нэг нэг гишүүд үлдсэн бөгөөд шүүгч, дасгалжуулагч Болд тус шоу тэмцээний хамгийн хэцүү дүрмийг нэрлэжээ. Хамгийн эхний шатны шалгаруулалтад шүүгчид оролцогчдыг зөвхөн дуу хоолойгоор нь сонгож авсан бол дараагийн шатуудад шүүгчид хоорондоо өрсөлдөн байж авсан оролцогчдоо хассанд хэн хүнгүй сэтгэл дундуур үлдсэн. Тэрээр энэ тухай "Тэр л хамгийн бид нарийн ярьдгаар бол балиар, өөдгүй дүрэм. Мэдээж нэгдүгээр шатанд манайд ороод ир гээд бүгдийг нь авчхаад талыг хасчхаж байгаа юм. Уучлаарай би чамайш хаслаа гээд нөгөөдхийг нь сонгох тэр мөч бол хамгийн хэцүү. Үзэгчдийн санал хүртэлх өөрийг нь сонгосон оролцогчоо хасах бүх шат тун хэцүү байсан" хэмээжээ. Шоуны энэхүү дүрэм хамгийн хатуу нь гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ. Харин тэрээр хэн нэгнийг буцааж авах боломж олдсон бол хэнийг нь буцааж авах байсан бэ хэмээх асуултад эргэлзэлгүйгээр "би шийдвэртээ хатуу байдаг, нэгэнт шийдсэн бол цаашаа галт тэрэг хөдөлнө" хэмээн ярьжээ.