Б.Тамир, M.Баярбат нарын өнгөрсөн ба одоо


Анх "Boom town" хамтлагаас урлагийн гараагаа эхлэн олон танигдаж эхэлсэн тус хамтлагийн залуус тухайн үедээ аливаа тоглолт шоунд бүжиглэж хошин урлагийн хамтлагуудын тоглолтод туслах дүр бүтээж явсан цаг саяхан мэт. Тухайлбал Б.Тамир, М.Баярбат, Э.Алдар нар тус, тусын жүжигчны карьераа хөөж байсан бол хэдэн жилийн өмнөөс эргэн нэгдэж багагүй туршлагатай болсон жүжигчид маань “Фантастик” продакшн байгуулж монголын кино урлагийн ертөнцөд цахиур хагалж яваа билээ. Одоогийн энэхүү амжилтаас өнгөрсөн үе буюу анхлан Boomtown гэх хамтлаг байгуулж байсан үерүүгээ эргэн харахад тэдэнд хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсан  сайхан дурсамж нь эргэн тодордог байх. Найруулагч, жүжигчин, продюссор гээд олон төрлийн авьяастай Б.Тамир саяхан “Boom town” хамтлаг байгуулж байсан үеийнхээ зурагаа олонд сонирхуулжээ. Тэрхүү зурагийг нь үзсэн хүмүүс мөн л тухайн үеийн сайхан дурсамж, дурдатгалаа эргэн санацгаасан аж.