Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд хоёр хүүтэй. Бага хүү Т.Мөнх-Оргил нь Америкт дээд боловсрол эзэмшсэн хөгжимчин залуу байдгийг бид эчнээ танина. Тэрээр хэдэн жилийн өмнө Америк бүсгүйтэй нижгэр хурим хийж, цагаан арьстай хөөрхөн эмч бүсгүйг хүмүүс “АЖ Сувдын сувд шиг бэр” гэлцэх болсон. Эмч мэргэжилтэй алсын Америкаас эр нөхрөө даган ирж, Монголд идээшин дассан тэд энэ хугацаанд хоёр хөөрхөн хүүхдийн аав ээж болцгоогоод амжжээ. Т.Мөнх-Оргилын хувьд “The voice of Mongolia” шоуны хөгжмийн багт орж ажиллан чамгүй мэдрэмжтэй авьяастай гэдгээ харуулаад байгаа билээ. Сонирхуулахад нэвтрүүлгийн турш нийтдээ 250-орчим ая тоглосон гэдэг шүү.
PAPARATSI.MN
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо