Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 40 гаруй хоног өнгөрч байна. Хоригдсоноос хойш 20 гаруй хоносны дараа түүний бие муудаж, хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн ч шүүх түүнийг батлан даалтад гаргахаас татгалзаж, цагдан хорих хугацааг сунгасан билээ. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос хорих 461-р ангид очиж, биеийн байдалтай нь танилцах гэсэн боловч Ерөнхий сайд асан тэдэнтэй уулзахаас татгалзсан байдаг.
Гэвч өнөөдөр түүний өмгөөлөгчийн хэлснээр биеийн байдал нь дахин муудсан байна. Хорихын эмнэлэгт 20 гаруй хоносны дараа С.Баярын тулай өвчин ужигран хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавджээ. Мөн хорих ангид агаар дутмаг, тоосжилт их байгаагаас багтраа өвчин нь хүндэрсэн байна. Хорих ангийн эмнэлэгт байхдаа С.Баяр энгийн эмнэлэгт шилжин эмчлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүгч түүнийг батлан даалтанд гаргахаас татгалзсан байна.

Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ