Жүжигчин Ө.Мөнгөнтулгын малчин төрх


Монголын дэлгэцийн урлагийн дуу хоолой бас чадварлаг жүжигчин Ө.Мөнгөнтулгыг бид андахгүй. Орчуулгын кинонд чадварлаг дуу оруулж Монгол түмнийхээ сэтгэлд зүрхэнд дуу хоолойгоороо мөнхөрөхийн чацуу дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхрөлсөн нэгэн. Түүнийг энэ цагийн жүжигчид дундаа даруухан авьяастан хэмээх нь бий. Олдсон дүр бүрд тоглоод байхыг хүсдэггүй, өөрт тохирсон дүрдээ тоглох нь чухал хэмээн өөрөө ярьдаг. Тиймдээ ч өөрийн сонгосон дүрээ хүмүүсийн сэтгэлд хүртэл амилуулдаг гэдэгтэй хэн ч марагахгүй байх. Энэ удаа тэрээр өөрийн хуудсаа хөдөөгийн эгэл боргилхон малчин залуугийн дүрд хувирсан зурагаар чимжээ. Магадгүй түүний нэгэн шинэ уран бүтээлийн дүр байх. Түүний энэ зураг нь ямар нэг хиймэл өнгө байхгүй бөгөөд танихгүй нэг нь харвал яалт ч үгүй хөдөө хээр халуунд халж, хүйтэнд хөрсөн мачин залуугийн эгэл төрх харагдах ажээ.