Яг л хэвээрээ, нэг л зангаараа хатагтай


   Дуу хоолой, царай зүсээрээ хамгийн сайхан эмэгтэйт тооцогддог дуучин А.Долгор хатагтайг эргэн тойрныхон нь нэг л зангаараа, харин үзэгчид сонсогчид нь яг л хэвээрээ байх юм аа хэмээн магтан сайшаах нь бий. Анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалтай анхны амьдралаа зохиож гурван хүүхэдтэй болсон ч төд удалгүй С.Сайнцогт хурандаатай ханилсныг хэн бүхэн мэднэ. Хоёр талаасаа 6 хүүхэдтэй нийлж, хожмоо 20 гаран жил ханилсны дараа хоёр эрхэм тун ч нууцлаг, ойр тойрныхоо хүрээнд жижигхэн ёслол хийсэн гэдэг. Мөнхийн гоо үзэсгэлэнтэй харагддаг дуучин маань загас усандаа жаргалтай гэдэг шиг тайзан дээрээ дуулахдаа илүү жаргалтай харагддаг байгаа биз. Харин тэрбээр саяхан нэгэн арга хэмжээнд ирэхдээ алтан шаргал даашинзаар гоён ая дуугаа ийн өргөсөн юм.
PAPARATSI.MN