Халтуурчид хаа ч хамтдаа


     Нийтийн дуучид ганц нэгээрээ уран бүтээлээ туурвихаа болж хоёр гурваараа нийлбэл илүү үр дүнтэйгээс гадна хүмүүс хүлээж авах нь далайцтай юм гэсэн менежмент хийх болсон билээ. Сүүлийн үед хослон дуучдаас гадна гурвуулаа нийлж уран бүтээл хийж буй буухиаг дуучин Банзрагч, Мөнхбат, Бурмаа нар эхлүүлсэн гэхэд болно. Нийтийн болоод ардын дууг амилуулан шуранхайлуулдаг тэд хэд хэдэн удаа хөдөө орон нутгуудаар аялан тоглолтоо хийн богц арвинтай яваа дуучид. Харин тэд хамгийн сүүлд О.Балжинням аваргын “Хөдөлмөрийн баатар” цолны найранд хүрэлцэн ирж "Амартүвшин, Миний ардын сэтгэл цагаан" зэрэг хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон дууг дуулан хурсан олонд мэндчилгээ дэвшүүлсэн энэ.
PAPARATSI.MN