Хишигбатын Эрдэнэт-Одыг “Монголын спортын эрдэнэт од” хэмээн спортын сэтгүүлчид нэгэнтээ тодорхойлсон байдаг. Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 1988 оноос эхлэн жүдо бөхөөр хичээллэхдээ Монголын эмэгтэй тамирчдын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх олон дээд амжилтын анхдагч болж, дэлхийд нэрээ дансалсан нэгэн. 2005 онд эмэгтэйчүүдээс жүдо бөхийн ДАШТ-ийн анхны медалийг эх орондоо авчирсан тэрбээр Азийн аваргын хошой алт, Азийн тоглолтын анхны алт, Универсиад наадмаас анх удаа медаль хүртсэн жүдочин билээ. Мөн самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, гурван мөнгөн медалийн эзэн гэсэн түүхэн амжилт түүний намтарт бий. Хэдийгээр арван жилийн өмнө тэр зодог тайлсан ч их спортдоо хэзээд эрдэнэт од нь байсаар байх болно гэдгээ Риогийн тэнгэрт мандсан төрийнхөө далбаагаар баталсан. Зуны олимпын XXI наадмаас алтын дайтай мөнгөн медаль авчирч, монголчуудын магнайг тэнийлгэсэн Доржсүрэнгийн Сумъяа гарцаагүй түүний бэлтгэсэн шавь болохоор баяр талархлын тал хувь нь Х.Эрдэнэт-Од гавьяатад ноогдох нь гарцаагүй биз ээ.
PAPARATSI.MN
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо