Мэргэжлийн жүжигчин Цэдо-г анх “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн оролцогч хэмээн зарлахад олон хүмүүс хүлээлт үүсгэж хэрхэн оролцох бол гэж битүүхэндээ харж суусан билээ. Гурав дахь дугаарт түүнд амаргүй баззер таарсан гэхэд болно. Тэрээр реппер Eminem болох хүндхэн даалгавар авсан ч өмнөх дугаарт Майкл Жексон болсон шиг ээ энэ удаад ч эрэгтэй дүрд төвөггүйхэн хувирч чадсан юм. Гэхдээ Амархүү шүүгч түүнийг сэтгэлийн хөдлөлөө их гаргаснаар Eminem-ийн хөдөлгөөнийг хэтрүүлээд үзүүлчих шиг боллоо гэсэн юм. Цэдо-гийн хувьд бүхий л нөөц боломжоо ашиглан үзүүлбэр бүрээ сэтгэлээсээ хийж байгаа боловч шүүгч болон хамтран оролцогчдынхоо сэтгэлийг хөдөлгөж тэргүүлж чадахгүй байгаадаа гонсойсон уу ямартаа ч өөрт байдаг эрдэнэ мэт 3-н оноогоо хамтран оролцогчиддоо өгөхдөө нүдэндээ нулимстайгаар хоолой зангируулан дурамжхан хэлж байсан билээ. Цахим орчинд түүний энэ байдлыг нь ялагдаж сурах хэрэгтэй шүү дээ гэж харах нэгэн нь байсан бол зарим нь Цэдо-гийн мэнгэ нь голлосон бололтой гэх нь ч байлаа. Ямартаа ч юм нэгээр дуусахгүй болохоор 4 дэх баззер дээрээ үзүүлээд өгөөрэй, Цэдо минь.
PAPARATSI.MN