"Яг түүн шиг-3" шоуны өчигдрийн дугаарын ялагчаар жүжигчин О.Тэмүүжин шалгарсан юм. Тэрээр гурав дахь удаагийн дугаарт Италийн алдарт дуучин Андрей Бочеллиг түүний алтан хамтрагч болох Сара Брайтментай хамтад нь бүтээсэн билээ. Аргагүй л тэсрэлт хийсэн тэрээр гурван шүүгчдээс хамгийн өндөр оноог аван оролцогчдын эрдэнэ мэт гурван онооны нийлбэр дүнгээр Тэмүүжин хол тасрахаа түрүүлсэн юм. Өмнө нь Ука болон Харангын Лхагвасүрэнгийн дуулалт, хөдөлгөөнийг тултал үзүүлж байсан түүнийг ялагч болсонгүй хэмээн үзэгчид болон дэмжигчид нь ихэд бухимдалтай байсан билээ. Харин цахим орчинд “Тэмка энэ удаа түрүүлэхгүй бол ахиж “Яг түүн шиг”-ийг үзэхгүй гэсэн пост ч өчигдөр хөвөрч байв. Харин О.Тэмүүжин хоёр тэс өөр хүнийг нэгэн зэрэг тайзнаа амилуулснаар ялалтыг гуйж биш гуядаж авснаа ийн тунхагласан нь энэ.
PAPARATSI.MN
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо