Хадам ээжийн яруу алдар бадартугай


   МУГЖ Банзрагчийн Тунгалаг гэх намбалаг эмэгтэйг олон түмэн тайз, дэлгэцийн олон сайхан дүрээр нь андахгүй. Орчин цагийн урлагийн өв савд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, олон арван кино, жүжигт дүрээ мөнхлөөд амжсан түүнийг “Ээжийн дайсан” УСК-ны гол дүрийн хүүдээ гэргий хайдаг эмэгтэйн дүр үзэгчдэд илүү их хүрсэн. Харин тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Ээжийн дайсан 2” дэлгэцийн уран бүтээлд ч тоглосон  билээ. Олон сайхан дүрээрээ бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Б.Тунгалаг “Ромео Жульеата” жүжгийн Өрлөг эхийн дүрд тоглохыг чин сэтгэлээсээ хүсдэг гэнэ лээ. Тунгалаг жүжигчний яруу алдар бадартугай.
PAPARATSI.MN