“U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм тавдугаар сарын 4-нд үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтоо тавьсан билээ. Жүжгийг дан эмэгтэй уран бүтээлчид бүтээснээрээ онцлог. Зохиолч Р.Эмүжин, найруулагч Ц.Баясгалан, хөгжмийн зохиолч Б.Ангирмаа, дизайнер Ариунаа Сүри, жүжигчин Г.Ундармаа болон шинэ залуу үеийг төлөөлсөн, жүжигчин С.Идэрмаа нарын таван бүсгүй өргөө гэрт үзэгчдийг урьж, урьд байгаагүй шинэ орчинд драм амилуулаад байсан билээ. Тэгвэл тэд жүжгээ амжилттай болсноо тэмдэглэн нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн батиараа өөрсдийн цахим хуудаснаа байршуулжээ. Сонирхуулахад тэдний баяр дээр дуучин Бат-Оргил ирж ая дуугаа өргөсөн байна. Хүчирхэг, дайчин авьяастай мэдрэмжтэй бүсгүйчүүддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
PAPARATSI.MN
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо