Э.Энхзолын эрэгтэй хувилбар


   Киви хамтлагийн анхны гишүүний нэг “Nature Sound”-аас төрсөн дуучин Э.Энхзолын төрсөн дүү Э.Энхсүх "The voice of Mongolia" шоу үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж буй. Ононбат шүүгчийн анхаарлыг татаж, чадалтай хоолой, өвөрмөц тембртэй хэмээн үнэлүүлээд авсан түүнийг дуучин Э.Энхзолын эрэгтэй хувилбар хэмээн үзэгч, сонсогчид ихэд ам сайтай байна билээ. Сонирхуулад Э.Энхсүх 2010 онд “Universe best songs” уралдаанд оролцож байсан ч төдийлөн амжилт олоогүй гэдэг. Бүх зүйл цаг хугацаатай байдаг хойно, дуучны карьер хөөх цаг үе нь одоо л ирсэн бололтой. Сонирхуулахад Э.Энхсүх нэг охинтой бөгөөд сайн аав, халамжтай хань гэсэн шүү.
PAPARATSI.MN