Д.Сугар сая нэг ханаж цадав бололтой


  Цэцийн гишүүн Д.Сугар МИАТ-ын гэх хэрэгт мөнгө угаасан хэргээр сэжиглэгдэж байхдаа үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсоныг хэн бүхэн санаж буй биз. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг гадны компанид барьцаалахад оролцсон байх магадлал бий. Гэвч Үндсэн хуулийн цэцийн гишүүн халдашгүй дархан эрхтэй учир хууль хяналтын байгууллагынхан шалгаж чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ. Харин бүрэн эрхийн хугацаа дуусах дөхсөн учир түүнийг шалгуулах боломж бүрэн нээгдэнэ гэсэн үг. Томилогдсон цагаасаа хойш гэмт хэрэгтэн болохоос зугтсан гэх шүүмжлэлд өртөөд байсан тэрбээр цэцийн гишүүнээр улиран сонгогдох хүсэлгүй байгаа гэдгээ нэгэн телевизороор албан ёсоор мэдэгдсэн юм. Тэгэхлээр бүрэн эрхийнх нь хугацаа дуусангуут түүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгахад цаг хугацааны л асуудал болж үлдлээ.

 

PAPARATSI.MN