Л.Насанбуян тэмцэгчийн дүрээр эргэж ирсэн нь


   “Тhe Voice of Mongolia” шоунд оролцож өөрийнхөө ур чадварыг ахин үзэгчиддээ үнэлүүлээд авсан дуучин Л.Насанбуян тэмцээнээ өндөрлөхдөө нулимстай нүдээр зодог тайлах эсэхээ шийднэ хэмээн үзэгчдийг хоёр талцуулаад авсан билээ. Харин өчигдөрхөн тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Шинэ өдрийг тэмцлээр эхлэв ш дээ. Хэлэхээс аргагүй, бичихээс аргагүй, шаардахаас аргагүй зүйл гэвэл энэ л байна даа яг энэ цаг үед... Маш олон хүний гэр бүл, үр хүүхдийн төлөөлөл шүү. Та нар минь анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү. Баярлалаа" хэмээсэн байна. Тэрбээр “Улсын филорманы гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд өнгөрсөн сар 19000 мянган төгрөгийн цалин авсан хэмээн бухимдаж байсан ба ийнхүү “Хамтын тэмцэл”-д нэгдэн дуу хоолойгоо өргөсөн байна.

 

PAPARATSI.MN