Сунгалт хийлгэсэн Паспортаар гадаадад зорчих эрхгүй болгожээ гэсэн мэдээлэл цацагдаад даруй хэд хонолоо. Харин энэ мэдэгдэлд иргэд дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. Тодруулбал: “Гадаад паспорт нь сунгуулаад ч хүчингүй юм бол огноо сунгаж бизнес хийдгээ төр засаг больчихвол болоо юм биш үү. Баахан хүний сунгалтын мөнгийг “хусаж хусаж” байснаа хүчингүй ч гэх шиг. Сунгуулсан хүмүүсийн хохиролыг барагдуулаад шинэ паспорт олгох ажлаа шуурхайлбал яасан юм бэ” гэжээ. Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон аж. Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан байна. Гадаадын бусад улсуудын хувьд ч мөн ийм шаардлага тавьж байгаа тул сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхаарууллаа.
Түүнчлэн гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна гэсэн байсан юм. Ямартаа ч таны гадаад паспортын хугацаа дуусаж байгаа бол сунгуулахгүйгээр заавал шинээр авах ёстой болж таарч байна.
PAPARATSI.MN
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо