О.Баасанхүү гишүүн бусдад зодуулж хүнд бэртжээ


   Өчигдөр орой О.Баасанхүү гишүүнийг бусдад зодуулж, эмнэлэгт хүргэгджээ гэсэн мэдээлэл цацагдсан юм. Баттай эх сурвалжаас тодруулахад Монгол Улсын Дээд шүүх өчигдөр, МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн аж. Харин шүүх хуралдааны дараа гишүүн болон МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьян нар хоорондоо муудалцаж багагүй асуудал үүсгэжээ. Энэ үеэр МАХН-ын гишүүн гэгдэх Уламбаяр гэх залуу  О.Баасанхүү гишүүний биед халдаж ноцтой бэртэл учруулсан байна. Харин одоо тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.