Даваадоржийн Төмөрхүлэг гэх өдгөө 28 настай манай урдаа барьдаг ирээдүйтэй жүдочдын нэг тэрбээр өнгөрсөн 2017 оны байдлаар карьертаа 222 барилдаан хийж 163 ялж, 59 ялагдаж 73%-ийн барилдааны амжилттайгаар дэлхийн жүдочдын чансааг тэргүүлж байв. Түүнд олимп, дэлхийн медальтан болох л үлдээд байгаа юм. Харин өнгөрсөн хоёрдугаар сараас Арабын нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлсэн тухай мэдээлэл хэвлэлээр нэг шуугисан. Тэдний дунд ирэх жилүүдийн олимп, дэлхийн наадмаас мөн ч их найдлага тавьж байсан Д.Төмөрхүлэг багтсан. Энэ мэдээлэл цацагдсан даруйд түүний хөгжөөн дэмжигчид “Төмөрхүлэг уг нь сайн л даа, өөрийнхөө карьерыг хөөвөл Эмират улсын нэр дээр барилдсан нь илүү өгөөжтэй, баяртай, Төмөрхүлэг минь” хэмээн шүүрс алдаж байсан билээ.
Сонирхуулахад жүдочдын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн гэрээ хэлэлцээрээ хийж энэ сараас эхлэн АНЭУ-ын нэр дээр тэмцээн уралдаанд оролцож эхэлнэ.
PAPARATSI.MN
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо