Дуугаараа бус буугаараа од болсон Энгүүн

Admin
21 цаг 20 минутын өмнө

   Тоглоом тоотой нь дээр гэдэг биш бил үү. Монголчуудыг зурагтынх нь өмнө уяж чаддаг “Voice”  шоуны хамгийн мэдрэмжтэй дуулалттай  бүсгүйгээр шалгаран олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан Ц.Энгүүний зүй бус бичлэг өнгөрсөн амралтын өдөр өвсөнд ассан түймэр аятай цахим ертөнцийнхний дунд “асав” Тодруулбал Ц.Энгүүн аавтайгаа “хийн буу”-аар цонхоороо “шагайн” хөгжилдөж буй бичлэг олонд дэлгэгдсэн юм. Харин удаа ч үгүй тэрбээр хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон аавтайгаа ард түмнээсээ уучлал эрэн видео бичлэгээ өөрийн цахим хуудаснаа байршуулсан байна билээ. Харин нийслэлийн цагдаагийн газраас “аавтайгаа хамт цонхоороо хийн буугаар буудсан асуудал дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна гэсэн юм.

 

PAPARATSI.MN