Ширээн дунд төөрсөн “бүргэд”

Admin
Өчигдөр 11 цаг 57 минут

         Аварга Г.Өсөхбаяр цэцгэнд төөрсөн эрвээхий гэдэг шиг нэгэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ ширээн дунд төөрсөн бүргэд шиг л будилж яваа харагдсан. Бөхчүүд элдэв асуудалд орооцолдох нь хэрээс хэтэрч, Бөхийн өргөөгөө хүртэл өөр хоорондоо булаалдаж буй таагүй мэдээлэл цацагдах болсон. Харин  монгол эр хүний ноён нуруу, жудаг, хээгүй зангийн илэрхийлэл болсон Өсөхөө аварга элдэв хэл аманд өртөөд байдаггүй нэр цэвэр эрхмүүдийн нэг. Г.Өсөхбаяр аваргыг зүлэг ногоон дэвжээнээ уран мэхээ уралдуулж явахад хамтдаа давж, босч явсан гэр гийгүүлэгчийг нь Нарантуяа гэх даруухан бүсгүй байдгийг бид мэднэ. Өнөр өтгөн айлын нэр хүндтэй ноён нуруу болсон аваргынхаа гэр бүлд сайн сайхныг хүсье.

 

PAPARATSI.MN