Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Элчин сайдын яам, Цагдаагийн ерөнхий газрынхан Солонгос улс руу виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж буй талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Солонгосын визийн нөхцөл болон хуурамч материалуудыг шийдвэрлэх чиглэлд эдгээр байгууллага хамтран ажиллаж эхэлжээ. Хоёр улсын хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бөгөөд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг байна. ЭСЯ-ны зүгээс нийгмийн даатгалын лавлагаа болон бусад материалыг хуурамчаар үйлдэж байгаад харамсч буйгаа илэрхийлээд баталгаагүй баримтаар виз мэдүүлсэн тохиолдолд 1-5 жил хүртэл хугацаагаар БНСУ руу зорчих эрхийг нь хязгаарлаж, хуурамч бичиг гаргаж өгсөн хүнийг зорчуулахгүй, виз олгохоос түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо