АПУ-гийн П.Батсайхан гэгч “Атгаалжин хар мангас”-аас Богд хааны музейн газраа хамгаалцгаая


      АПУ-гийн эзэн П.Батсайхан гэж ханаж цаддаггүй сэтгэлтэй, ёроолгүй сав шиг хүсэлтэй хүн байна. Монголчуудыг архи, пивоор угжиж түрийвчээ зузаатгадаг тэрбээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн Богд хааны ордон музейн газраас 2га газар авч Баар, цэнгээний барилга барихаар газар шорооны ажилдаа орсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. П.Батсайханы АПУ компанийн охин компани болох "Грийн эйр гарден" ХХК нь Богд хааны ордон музейн Ногоон ордны хамгаалалтын бүсийн 5.7 га газраас 2.1 га-г нь 2011 онд авчээ. Зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа 4 давхар шөнийн клуб барихаар зураг төслөө батлуулсан байна. Энэ гэр бүлийнхэн хотын архитектор, хүнд ээлтэй байдал гээд л ач холбогдлыг нь мэдэхийн цаагуур мэддэг хүмүүс баймаар. Одоо байтлаа үлдсэн цөөхөн түүхэн дурсгалт музейнхээ эргэн тойрны газар уруу гар дүрж байшин барилга цементэнд даруулмааргүй байна. Газрыг нь авчихаад дараа нь 20 жилийн дараа музейг нь буулгаад зочид буудал барих уу ? Энэ хотод нэг ч гэсэн ногоон байгууламж, талбай байж байг гэж боддоггүй, өөрийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан аминч үзэлтэн бололтой. Уг нь үр минь үлдэх хорвоод үнэн бас зөв амьдрах минь гэдэггүйсэн бил үү. Хот гэдэг чинь зөвхөн барилга, зам, цемент биш шүүдээ. Хүнд ээлтэй нэг ч гэсэн орон зай талбайгаа үлдээцгээе . Хотын дарга Су.Батболдоо сэрээч ээ, нүдэн балай, чих нь дүлий байхаасаа ичээчэй... Хотын захиргааныхан арга хэмжээ авч хэрээс хэтэрсэн шуналд зааг тавьж өгөөч ээ...