“Дух” Цэцэгийн ээлжит цэцэрхэл


   "Азийн шилдэг жүжигчин" Б.Цэцэг нэг хэсэг 70кг хасаж олныг шуугиулаад авсан. Үүнээс хойш эрүүл зөв хооллолтыг эрхэмлэн түүнийгээ ч олон нийттэй хуваалцах болсон тэрээр сүүлийн үед кино урлагт дахин хүч үзэх болсон. Тун ч шулуун шударга зантай гэгддэг тэрээр саяхан одоогийн залууст хандан нэгэн бичвэрийг өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Тодруулбал "ОГТ АЖИЛ ХИЙХИЙГ ХҮСДЭГГҮЙ ТОЛГОЙ ХООСОН ААРХУУ ЗАЛУУС, МӨНГӨТЭЙ ЭР МӨРӨӨДӨӨД ХЭВТДЭГ ХҮҮХНҮҮД БҮГД УНШИХ ХЭРЭГТЭЙ!" хэмээгээд “Аль сайн сайхан амьдралтай, ажилтай, амжилттай яваа хүмүүст хариуцлага, хөдөлмөрч зан, зорилго 3 зайлшгүй байдаг. Хэн ч хэзээ ч зүгээр сууж байгаад сайн сайхан баян мөнгөтэй амжилттай явдаггүй... Бүгдийг бүтээдэг.” Гэсэн байв.
PAPARATSI.mn