-АПУ ХК"-ийн түүх соёлын өвд харшилсан бусармаг үйл ажиллагааг эсэргүүцэж байна-
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц. Цогцолмаа. Соёл урлагийн алдар цолтнууд, эрдмийн зэрэг цолтой судлаач хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж, Шашны зүтгэлтэн лам хуврагууд нь дуугараасай.
“АПУ” компани юу дутлаа гэж ийм арчаагүй зан гаргаж байдаг юм бэ? Өмнө нь дээрэмдсэн газартаа сэтгэл чинь ханахгүй байна уу? Монгол улс архи, пиво, ундаа хийдэг компаниар дутахгүй, харин соёлын үнэт өвөөрөө л дутна шүү. Нэг компаний шунал нийт олны эрх ашгаас дээгүүр байх учиргүй ээ. Богд хааны ордон музейн газрыг дээрэмдэж архи пиво ууж тухалдаг асар барихаасаа ичээсэй билээ.
Түүх соёлын дурсгалын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулах нь Засгийн газрын тогтоолыг зөрчиж байна.
38.1.1.түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах;
38.1.2.палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох;
38.1.3.хуульд зааснаас бусад тохиолдолд нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөр байгууллага, орчинд шилжүүлэн хадгалах, зөөж тээвэрлэх, хөдөлгөх;
38.1.4.улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд зар сурталчилгааны самбар, бичиг хадах, анхны хэлбэр төрх, хийц, бүтээцийг өөрчлөх.
38.2.Палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгааны ажлын дүгнэлтээр соёлын өвд эрсдэл учирч болзошгүй байгаа нь тогтоогдсон бол аж ахуйн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно.
38.3.Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соёлын биет өв илэрвэл газрын хэвлийг ашиглагч ажлаа зогсоож, энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” гэж заасан байна. Салбараа сайдаа гараа хумхиад суугаад байлгүй өв соёлоо бүрэн бүтнээр нь авч үлдэхэд өөрийн хувь нэмрээ оруулах цаг болсон юм биш үү.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа