“АПУ” ХХК бол хамгийн “нийгмийн хариуцлагагүй” компани


    МУ-ын Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд "АПУ ХК" хууль бусаар газар эзэмшиж, эдүгээ шоу цэнгээний зориулалттай асар барих зэргээр дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрлээ. 

Томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, нийгэмд хандсан сайн сайхан үйл ажиллагааг хэрхэн зөв оновчтой зохион байгуулж байгаагаараа бусад компаниудтайгаа өрсөлддөг, олон нийт ч түүгээр нь үнэлж дүгнэдэг. Тэгтэл АПУ компани харин ч эсрэгээрээ эх орныхоо үндэсний бахархал, үнэт зүйл, өв соёлын эсрэг бусармаг үйл ажиллагаа явуулж байна. Бидний ирээдүй хойч үе маань энэ үйлдлийг зөвтгөх үү. Ийм хоёр байгууллага нэг хашаанд үйл ажиллагаа явуулах нь хэвийн үзэгдэл үү? Дэлхийд ийм жишиг ер нь байна уу.

        АПУ компани нийгмийн соёл гэгээрлийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа бус уу? Ийм байтлаа АПУ нийгмийн хариуцлагын тухай дурдах ч эрх байхгүй.
(Богд хааны ордон музейн хашааны хойд хэсгийн газрыг нийслэлийн газрын алба Ван трейд ХХК-д хууль бусаар олгосон. Энд АПУ-гийн нэрийн барааны дэлгүүр, Нийслэл фитнесс гэсэн газрууд хоёр байшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо мөн 25х50м кв талбайтай хөлбөмбөгийн задгай асар барьж байна. Уг асар нь мэдээж орой үдшийн цагаар ажиллана. Архи, пиво согтууруулах ундаагаар үйлчилнэ. Энэ бусармаг, хууль бус үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, арга хэмжээ авах цаг нь болсон юм биш үү, Цогзолмаа сайд аа...