Монголд гэрлийн хурдаар хүч түрэн хөгжиж буй цахим хуудаснууд дотроос www.PAPARATSI.mn сайт 2012 оны тавдугаар сарын 9-ний “Ялалтын баяр”-ын өдөртэй зэрэгцэн цахим сайтууд дундаа ялалт байгуулахаар тэртээ зургаан жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлж байсан билээ.
PAPARATSI.mn сайт нь мэдээ мэдээллийн сайтуудаас нийтлэлийн бодлогоороо эрс ялгарах, үнэн бодит мэдээллийг гэрэл зургаар баяжуулан “Папарацци” төрлийн анхдагч фото вэб сайт гэдгээрээ олонд танигдсан юм.
Манай хамт олон өнгөрөгч 2017 оны гуравдугаар сард сайтынхаа таван жилийн ойг угтан уншигчдынхаа хүсэлтийн дагуу PAPARAZZI сэтгүүлийг та бүхэнд бэлэг болгон барьсан билээ.
Бид 2012 оноос хойш сайтын холбооноос жил бүр шилдэг сайтаар шалгарч байсан нь уншигчдын маань бидэнд хүлээлгэсэн итгэл бөгөөд 6 дахь жилдээ тасралтгүй шар мэдээ, фото мэдээллийн, чиглэлээр хэвлэл мэдээллийн салбарт эрч хүчтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна. Манай сайтыг уншдаг эрхэм уншигч, хамтран ажиллагч түнш байгууллагууддаа PAPARATSI.mn сайтын зургаан жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Хүндэтгэсэн: PAPARATSI.mn сайтын редакци
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо