Дэлхий нийт Путин, Стивен Сигал гэхээсээ Б.Эрдэнэтуяаг илүү таашаав уу


      Холливудын жүжигчин Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяагийн хамт В.Путиний ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдсан тухай өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Тэгвэл дэлхий нийт дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөж буй их удирдагч В.Путиныг гэхээсээ илүүтэй, Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын гэргий эгэл даруухан  монгол бүсгүй Б.Эрдэнэтуяаг сонирхож байсан тухай Олон Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолжээ. Бүр тодруулбал тэрбээр алтан шаргал өнгийн элдэв чимэггүй монгол дээлээр гоёж олны харцыг өөр дээрээ “утгаар” нь фокуслаж чадсан юм. Монгол эмэгтэйн хатан ухаан, гоо үзэсгэлэнгээр Холливудын од Стивен Сигалын хайрыг татаж өдгөө дэлхий нийтэд монгол үндэсний хувцас, монгол эмэгтэйн ааш аягийг үлгэрлэн харуулж яваа тэрбээр өөрийн цахим хуудаснаа: “Монгол дээлээрээ гоёсоор Кремлийн ордонг зорьж явна. “Агуу их хүмүүн” хэмээх тодотголыг алдар нэрийнхээ өмнө мөнхөлж оршоосон хүмүн энэхэн хорвоод хэдий олон билээ! ... Ханийн минь дотны анд, хөрш их гүрний минь төрийн тэргүүн Владимир Владимирович Путины Орос Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох энэхүү эрхэм урилгыг хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Ийм хүндтэй завшаан, нэр төрийн хэрэг хүний амьдралд хэдий олон тохиолдох билээ” хэмээн бичжээ.

 

PAPARATSI.MN