Нам дагаж амбиц хөөдөг сэтгүүлчдийн цувааг цагтаа УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүж явсан “Үүргэвчтэй аялал”-ын Алтайгийн охин бүр тодруулбал 25-р суваг телевизийн захирал А.Энхзулаар үргэлжлэв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ажлаа хүлээн авсан бөгөөд МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогдсон гэх юм билээ. Учир мэдэх хүмүүс А.Энхзулыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шахааны хүн, хагас жил шахам хөөцөлдөж байж сая нэг дарга болох шив хэмээн Тусгаар тогтнолын ордноор нэг жиг жуг гэлцэх аж. Одоогоос гурван жилийн өмнө “1000 төгрөг” аяныг санаачлан зохион байгуулж, оны төгсгөлд “Хүмүүнлэгийн салбарынхаа бүхий л алтан цом, баримал”-ыг цуглуулан “од” болж явсан тэрбээр дуучин Мээдээгээс “Та өдөрт хэд баадаг вэ” гэж асуун онигоо болж явсныг одоо ч хэн бүхэн ам уралдан ярьдаг.
Ямартаа ч З.Алтай Ардчилсан намыг эрх барьж байх үед Элчин сайдаар томилогдон холоо очин жаргалаа эдлэн байхад охин А.Энхзул нь ийнхүү ах намын хэвлэл мэдээллийг базахаар тостой тогоонд эргэлт буцалтгүй хошуу дүрэхээр сэтгэл шулуудав бололтой. Хэрхэн ажиллахыг харах л үлдэж байх шив. Нар дагавал даарахгүй, нам дагавал өлсөхгүй ээ гэж...
PAPARATSI.MN
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа