Европ, Тайланд бүсгүйчүүд үтрээгээ бариу, чанга байлгах кегелийн дасгалыг үргэлж хийж, эрүүл мэнд, эхнэр нөхрийн харилцаандаа анхаарч, халуун байлгаж чаддаг. Тэд жирэмсэлсэн тохиолдол бүрт мөн төрсний дараа үтрээний булчин чангалах, нөхөн сэргээх, G цэгийг идэвхижүүлэх эмчилгээ заавал хийдэг байна. Энэ эмчилгээндээ ойролцоогоор 10-20 сая зарцуулдаг байна. Төрөлтөөс үүдсэн умайн эмгэгийн 30% нь эргэж байгалийн жамаараа нөхөн төлждөг бол 70 хувь нь хичээл зүтгэл, дасгал хөдөлгөөн, эмчилгээгээр нөхөн сэргээгддэг. Төрсний дараа оёдолгүй, хэвийн төрсөн бол 14 хоногоос үтрээндээ анхаарч эхлэх нь эрүүл байхын үндэс болдог.
Манай улсын эмэгтэйчүүд жирэмслэсэн тохиолдол бүрт мөн төрсний дараа үтрээний булчин чангалах, нөхөн сэргээх эмчилгээг хийлгээгүйн улмаас өөртөө итгэх итгэлгүй болохоос гадна бэлгийн харилцааны дур ханамж буурдаг. Мөн таашаал авахгүй байх, сексийн харилцаанд орох хүсэлгүй болж сексийн харилцаа холдож үүнээсээ болоод уур, бухимдалтай болох, хөгшрөх, эрт цэвэрших, шамбарам, шээс дусагнах зэрэг олон шинж тэмдэг илэрч хүндхэн асуудалтай тулгардаг.
Манай улсад гэр бүл салалтын шалтгааны 65-с дээш хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй байна. Энэ нь олон шалтгаантай мэт боловч эцсийн дүндээ бүсгүйчүүдийн далд ертөнцтэй холбоотой бөгөөд эхнэрүүд олон дараалан төрөх, аарцаг ёроолын булчингийн дасгал хийхгүй байх, өөртөө анхаарал тавихгүй байх зэрэг нь голлох шалтгаан болж байгаа нь нууц биш юм. Үүнтэй зарим бүсгүйчүүд тэмцэж, хэд хэдэн эмчилгээг сонгох нь их болж. Сэтгэл зүй болоод гэр бүлээ авч үлдэхийн тулд.
Үтрээ чангалах мэсийн болон лазерийн эмчилгээ байдаг. Эмэгтэйчүүд мэсийн эмчилгээг сонгох бол хамгийн гол нь дахиж хүүхэд төрүүлэхгүй гэсэн үедээ л мэс заслыг хийлгэх хэрэгтэй. Дахиад төрөхөд хайчилж, оёх хэрэгтэй болдог. Лазер бол түллэг зарчимтай, салст түлж, гэмтээдэг. Харин үтрээ чангалах лаа, бэлдмэл, үрэл зэрэг нь цочирол өгч бариу болгодог эрсдэл ихтэй түр зуурын арга аж. Тэгвэл Монголд давсаг, үтрээний булчин чангалах феникс нано аппаратыг Франц улсаас “Ла Санте” эмнэлэг эмчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Тус эмнэлэг нь нөхөн сэргээх физик эмчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн байна. Мэсгүй, лазерын бус, гам барих шаардлагагүй, хугацаа урттай, үр дүн өндөртэй эмчилгээ юм байна. Нууцхан бодол тээн, өвдөлтгүй, зовиургүй эмчлүүлэх боломж хайх бүсгүйчүүдийн хүслийг биелүүлэх боломжийг бүрдүүлжээ. Энэхүү феникс нано аппаратны физик эмчилгээ нь олон зуун бүсгүйчүүдийн сэтгэлд нийцсэн, сонгомол эмчилгээ гэдгийг эмчилгээнд хамрагдсан бүсгүйчүүд хэлж байна. 2016 оноос нэвтрүүлсэн уг эмчилгээнд хамрагдаж сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй болж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох боломж Монгол бүсгүйчүүдэд олджээ.
Дашрамд дурдахад: Нөхөн сэргээх феникс нано аппаратыг Франц улсад аарцагын булчин /үтрээ/ чангалах физик эмчилгээг 1985 оноос хойш эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөнд хамруулж маш өргөнөөр хэрэглэж ирсэн байна. Тэр ч утгаараа Франц улсад гэр бүл салалт хамгийн бага хувьтай байдаг гэсэн судалгаа бий.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа