Хөөрхөн, хайр татам авьяаслаг жүжигчин А.Ганчимэг бусад шиг олон эрчүүдтэй нэр холбогдож явсангүй. Түүнд магадгүй эрчүүдтэй уулзаж учрах зав зай ч гардаггүй биз. Яагаад гэхээр тэрээр оюутны ширээнээс босож амжаагүй байхдаа л гол дүрийн жүжигчнээр тоглож эхэлсэн шүү дээ. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамт тоглосон багын найз Б.Энхтүвшин гэх мэргэжил нэгт залуутай романс үүсгэж төд удалгүй бие давхар болсноор тэдний харилцаа төгссөн гэдэг. Түүний анхны эр хүн гэгддэг Б.Энхтүвшин МУГЖ С.Жавхлангийн “Миний найз” дууны клипэнд тоглосон жаал гэдгийг тэр хүмүүс мэддэггүй болов уу. Ганчимэг зарим нэг олны танил бүсгүйчүүдийн адил үргэлж шавардсан мэт зузаан будаг түрхэж явдаггүй нэгэн. Заримдаа хүндэтгэлтэй арга хэмжээнд нүүрээ будахаас өөр ер нь бараг будаад байдаггүй гэх юм билээ. Нээрээ ч түүний цахим хуудаснаас будагтай зургийг нь олох гэж нэлээд цаг гарздах байх шүү.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо