300 үзэсгэлэнт бүсгүйчүүдэд сьюрприз барив


Өнгөрсөн амралтын өдрүүдээр  300 бүсгүй нэгэн дээвэр дор цуглан, танилцаж, нөхөрлөсөн сайхан үдэш болж өнгөрлөө. Учир нь сайхан бүсгүй группын 7 дахь уулзалт болж үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд энэ үдэш төгс, төгөлдөрийг бүрдүүлж чадсан юм. Энэ үдшийн хүндэт зочдоор Жүжигчин О.Долгор, Б.Шүүдэрцэцэг, Х Түц продакшны жүжигчин З.Онон нар харин загварын ертөнцөөс  Энхболд эхнэрийн хамт, дуучдаас Icetop хамтлагийн дуучин Ice cool буюу Б.Оргил, дуучин С.Наран, А.Хишигдалай, С.Зоригт гэх мэтийн урлаг соёлынхон хүндэтгэн ирж бүсгүйчүүдэд мэндчилгээ хүргэн, ая дуугаа өргөв. Жүжигчин Ж.Алтайншагай хөтөлсөн ба эрчүүдийгээ дагуулж ирэн энэ үдшийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг харуулж чадаагүйдээ харамсаж байгаагаа нуулгүй хэлж амжина лээ.

Мөн уг өдөр олон шагналын хур буусны нэг нь  “Ла Санте” эмнэлэг супер эмчилгээний үнийн дүнгээс 20 хувийн хөнгөлөлт эдлэх бэлгийн картыг “300 бүсгүйчүүдэд” бэлэглэсэн юм. Тус эмнэлэг нь бүсгүйчүүдийн далд гоо сайхан болох аарцаг ёроолын булчин чангалах физик эмчилгээг Франц улсаас албан ёсны эрхтэйгээр эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байгаа эмнэлэг билээ. Бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн түрүү булчирхайн үйл ажиллагааг алдагдсаныг нөхөн сэргээн эмчилдэг гэнэ. Уг физик эмчилгээ нь төгс үр дүнг мэдрүүлж байгаа гэдгийг “Ла Санте” эмнэлгийн захирал  З.Болормаа бүсгүйчүүддээ хандаж үг хэллээ.

Мөн Жүжигчин Б.Шүүдэрцэцэг уран бүтээлийнхээ хажуугаар өөрийн нэрийн галбиржуулагч бүс худалдаанд гаргасанаа зарлав. Эмэгтэй хүн бүрийн хүсэл болсон “гоолиг бэлхүүсийг шүүдэрхэн бүсээс” уриатай шинэ трендийн дээжис галбиржуулагч бүсийг энэ үер нэг сайхан бүсгүйд бэлэглэсэн бол Goo Collection бренд Goolig belhuus фейсбүүк худасны хамт олноос 300,000₮-р үйлчлүүлэх эрхийн бичиг бэлэглэж олон бүсгүйчүүдийг баярлуулсан гайхалтай үдэш болж өнгөрлөө. Миний монголын бүсгүйчүүд дэлхийн энтэй үзэмжээ гэх үгийг энэ өдөр эрхгүй хэлмээр санагдсанаа нуух юун...