Орон нутагт хавдрын шинж тэмдгийг эрт илрүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цөөнгүй асуулт ирлээ. 11 аймгийн төвд компьютер томографийн аппарат, дижитал рентген аппарат, лабораторийн болон дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд, чих хамар хоолой, эрүү нүүр, шүдний оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуул байгааг сайд дуулгав.
Эдгээр төвүүдэд гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хийдэг бүх төрлийн шинжилгээ оношилогоог хийх боломжтой бөгөөд зарим аймагт Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд байхгүй орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулж тэнд ажиллах эмч, боловсон хүчнийг сургаж бэлтгэсэн гэдгийг сайд хэллээ.
-Монголын эрүүл мэндийн салбарын 90 жилийн түүхэнд ажилчдынхаа бодит хөдөлмөрийн үнэлэмжийг судалж тогтоож байгаагүй. Бид анх удаа маш том судалгааг хийсэн. Энэ бол шинжлэх ухааны өндөр түвшинд тогтоосон дүн. Тухайлбал, эмч 2.7 сая төгрөг, сувилагч 1.6 сая төгрөгийн бодит ажил хийж байна гэж тогтоосон. Иймд эмчийн цалинг гурван сая төгрөг болгохоор бид үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллахаар болсон.
-Төсвөө нэмнэ. Дэлхий эрүүл мэндийн байгууллага улсын төсвийн 10-12 хувь нь эрүүл мэндийн салбарт хувиарлагдах ёстой гэж үздэг. Гэтэл манайд долоон хувийг зарцуулдаг. Хэрэв бид дэлхий нийтийн жишгийг дагах юм бол энэ салбарт гарч буй маш олон хүндрэлүүдийг давна.
-Энэ жилийн төсөв батлагдсан. Төсвийн тодотголоор шийдэх боломжгүй. Ирэх жил бодлогоо гаргана. Аль болох л богино хугацаанд бодит үнэлэмжинд ойртуулахаар манай яам ажиллаж байна.
-Шинэ хуулиар даатгалд хамрагдах тусламж үйлчилгээг төрлийг нэмэгдүүлсэн. Үүн дээр нэмээд өндөр өртөг бүхий эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлын 85 хүртэл хувийг даатгалаас гаргаж болох саналыг багтаасан. Мөн ирэх долоо хоногт “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-д өргөн барина.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо