“Киви” хамтлагийн гишүүд чимээгүй болж зөвхөн Ука гэх нэр ганцаар сонсогдох болоод удаж байна . Хамтлагийн нөгөө хоёр гишүүн нь өдийг хүртэл ганц бие яваа гэж ам нээх бүртээ баталдаг ч олны танил чинээлэг эрхмүүдтэй нэр холбогдсоор өдийг хүрсэн. Укагийн хувьд өөрөөс хэдэн насаар дүү залуутай хамтран амьдарч байгаа билээ. Нөгөө хоёр нь эрчүүдийн тухай ярихдаа П.Алтанцэцэг “Сайхан гэр бүлийн амьдрал цогцлоохын тулд хосууд бие биедээ итгэж, хайрлаж, хүндэлдэг байх ёстой. Эмэгтэй хүнийг хайр халамжаар дутаахгүй авч явж чадах тийм нэгэн залуу таалагдана” гэсэн бол, Ц.Намуунаа нь “Жинхэнэ эрчүүд л таалагддаг. Эхнэртэй мөртлөө өөр бүсгүйчүүд рүү сээтэгнээд, элдэв янзын ааш аяг гаргаад байгаа эрчүүд ер таалагддаггүй. Эхнэртэй эрчүүд бол зүгээр л “жишээ” шүү дээ. Тиймэрхүү залуустай харьцаад байх шаардлагагүй” хэмээн ярьсан байдаг. Саяхан хамтлагийн гишүүд бүгдээрээ уулзацгаасан байна. Тэд хамтдаа зураг авхуулж Укадаа амжилт хүсжээ. Тэрээр өөрийн хуудсанаа “Амжилт хүсье, бидний шар охин мундаг шүү, Бахархаж байна” гэжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа