Урлагийн хосуудын тоог нэгээр нэмээд буй жүжигчин П.Шүүдэрцэцэг, Э.Тодгэрэл нар хайрандаа шатаж, жаргалтай явна. Анхлан харьцаагаа ил болгосон цагаас хойш энэ хоёр багагүй хэл амд орсон. Гэвч тэр бүгдийг тоолгүй олны өмнө жаргалтай байгаа зургаа дэлгэсээр өдийг хүрсэн билээ. Саяхан Шүүдэрээ хадам ээждээ бэлэг өгөх байж байгаагаа зарлаж байсан удаатай. Хосууд цаг зав гарвал хамтдаа байж, цагийг сайхан өнгөрүүлэх болсон тухайгаа өөрсдийн сошиал хуудсаараа байнга зарлаж явдаг. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр хамтдаа салхинд гарч ууланд алхасан тухайгаа дэлгэн хос хувцас, хос бугуйн зүүлтээр гангарсан зургаа инстаграм хуудаснаа байршуулсан байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо