Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хоёр асуудлаар хуралдана. Тухайлбал, Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
- Өргөдлийн байнгын хорооны 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах юм байна.
Тэгвэл дарга нь АТГ-т дуудагджээ. Өргөдлийн Байнгын хороо иргэдийн гомдлын дагуу хэд хэдэн асуудлаар нээлттэй сонсгол хийснийхээ төлөө өнөөдөр хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ.
Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудсандаа “Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэг болон Б.Хурцтай холбоотой иргэдийн өргөдөл гомдлын дагуу нээлттэй сонсгол хийсэн УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэ гэсэн чиглэлийг Ерөнхий прокурор АТГ-т өгчээ. Тус газраас дуудаж байна. Явж мэдүүлгээ өгнөө. Иргэдээ сонссоныхоо төлөө бурууддаг болох нь. Төрд шургалсан мафийн бүлэглэлийн гар хөл яаж ажиллахыг нь харцгаая” гэж бичжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо