Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх урлаг, спортын онцгой авьяастай гэдэг. Мөн түүнийг “Андууд” гэх урлагийн хамтлагтай ч гэж ярих юм билээ. Нэг хэсэг ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай адилтган цээж нүцгэн, морь унасан зургууд нь цахим ертөнцөөр нэг тархаж байсныг уншигч та санаж байгаа байх.
Улс төрийн их ажлын хажуугаар фитнессээр хичээллэж бие, бялдартаа ихэд анхаардаг ажээ. Мөн мотоспортод хоббитой бөгөөд мотоцикл хөлөглөн, хар шил зүүн олны өмнө явж байсан удаа ч бий. Спортлог сайд маань гэртээ фитнессийн тоног төхөөрөмжтэй бөгөөд ээлжит дасгалаа хийх үеийн зургаа олонд дэлгэжээ. Ардын армиас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн тэрээр спортлог байхаас ч өөр яах билээ дээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо