Арав гаруй хоногийн өмнө Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр, 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нарыг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ”, “Дубайн гэрээ”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой зарим асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар урьдчилан саатуулах 461-р ангид нэг сарын хугацаатайгаар хориод байгаа билээ.
Олон жил маргаан дагуулсан дээрх төслүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг явуулахад хоёр Ерөнхий сайд голлох үүрэгтэй ажилласан нь ийнхүү торны цаана суулгах шалтгаан болсон юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд төрийн хамгаалалтад байх хугацаа нь дуусаагүй тул төрийн тусгай албаны хамгаалагчийн хамт саатуулагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Харин С.Баярын биеийн байдал тийм ч сайнгүй байгаа тухай албаны эх сурвалж ярьж байна. Тодруулбал тэрээр багтраа, харшил зэрэг хууч өвчтэй байсан аж. Хоригдож байх хугацаанд түүний бие муудаж, улмаар ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэв. Энэ талаарх мэдээллийг Хүний эрхийн Үндэсний комиссийн дарга Ж.Бямбадорж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. “461-р ангид байгаа хоёр Ерөнхий сайд бусдын адил өрөөнд хоригдож байгаа. С.Баяр багтраа, харшил зэрэг өвчнөөр, Т.Ариунсан тулуй, чихрийн шижин зэрэг хууч нь хүндэрч эмчлүүлж байна” гэжээ...
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо