“Киви”-ийн хар жимс Намуунаа модель болов уу


Рок попын хар жимс  хэмээгддэг “Киви” хамтлагийн гишүүн Ц.Намуунаа урлагийн тайзнаас хөндийрөөд удаж байна. Харин хамтлагийн ахлагч Ука уран бүтээлээ орхилгүй ганцаар уран бүтээлээ туурвиж үзэгч олныхоо хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ. Хэсэг хугацаанд чимээгүй байсан Намуунаа загварын ертөнцрүү хөл тавьжээ.  Саяхан өөрийн инстаграмдаа загвар өмссөн зурагаа байршуулжээ. Тэрхүү зурагийг нь харсан түүний дагладагчид үнэн “алцгар” байна гэх дүгнэлтийг өгөөд байна. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би багадаа дөрвөн мэргэжилтэй болно гэж бодож байсан. Энэ дөрөв нь дуучин, хөгжимчин, загвар өмсөгч, бүжигчин юм” хэмээн ярьж байсан удаатай. Ийн багын нэгэн мөрөөдлөө биелүүлж загварын тайзнаа гарсан бололтой.