Жүжигчин Тэмка хөл бөмбөгчин болжээ


Урлагийнхан дундаа хөдөлгөөнд, эвсэлтэй, хөнгөн шингэн гэгддэг нь жүжигчин Тэмка. Спортлог жүжигчинг Дэлхийн аваргын алтан цом Монгол улсад минь айлчилж байгаатай холбогдуулан Монголын хөлбөмбөгийн холбооноос зохиож буй Хөлбөмбөгийн тэмцээнд  тоглогчоор урьжээ. Тэмцээн ирэх Даваа гаригийн  өглөө 10.00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны зүлэг ногоон дэвжээн дээр болох юм байна. Тэрээр оюутан байхдаа спортоор манлайлагч нэгэн байсан бөгөөд гар бөмбөг, сагсагбөмбөг, хөлбөмбөгийн гээд нэлээд олон медальтай гэсэн шүү.  Х-Түц продакшнд жүжигчнээр орохдоо бүх медалуудаа зүүгээд очиж инээдэм болцгоож байсан гэдэг. Харин түүнийг дооглон инээлдэх олноос түүний гэргий Нарансолонго нь Тэмкаг танидаггүй байхдаа өмөөрч байсан гэх юм билээ.