Жүжигчин П.Шүүдэрцэцэг эксээсээ салан ээлжит амрагаа сонгосон нь Драмын театрын жүжигчин Тодгэрэл болж таараад нэлээд хэдэн сар болж байна. Тэд анх хамтран кинонд тоглосноосоо хойш учир ургуулж экс амраг Тэмпогоо хаяхад хүрсэн гэдэг. Одоо Шүүдэрцэцэг хадам, аав ээжтэйгээ танилцан харилцаагаа улам гүнзгийрүүлж магадгүй хурим найр хийх тухай яригдаж эхэлсэн бололтой. Тэрээр саяхан хадам ээждээ тэвэр дүүрэн цэцгийн баглаа бэлэглэх гэж байгаагаа олонд дэлгэжээ. Түүний сэтгэл гарган бэлдсэн цэцгэн бэлэг хадамд нь таалагдсан мэдээж биз ээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо