Эр нөхөрийн сонголтны тухайд өөрийн үзэл бодлыг шулуухан хэлчихдэг. Тэрхүү шударга хэлсэн үгнээсээ болоод олны хэл амны бай болох Хийлч Дээгийг өдгөө хэн бүхэн андахаа больжээ. Тэрээр ертөнцийг үзэх үзэл бодол нь дэндүү “өөрийнхөөрөө” хүслээрээ амьдарч буй эмэгтэй. Тэрхүү бодолдоо хаана ч үнэнч байдаг. Тэрээр Монгол эмэгтэйчүүдийнхээ талаар ярихдаа "Монгол эмэгтэйчүүд ямар мундаг юм бэ. Манайх уурхайтай гэдэг шиг уурхайн ямар ямар олдворуудтай гэдгээ эмэгтэй хүн маш сайн мэдэж байх ёстой юм шиг байгаа юм. Манай Монгол эмэгтэйчүүд Ази, Европ, Өрнө, Дорныг холбосон хоёр эмэгтэй хүний ид шид бүгдээрээ бүрэлдсэн байдаг байхгүй юу. Нэг их айхтар нөхрийнхөө дээр сандайлаад суух зах замбараагүй юм байхгүй мөртлөө өөрөө өөртөө итгэх асар том итгэл цаана нь байдаг. Цаанаасаа нэг тийм Европ соёлын, хэзээ чи өөрийгөө ер нь Ази эмэгтэй гэж бодож байсан юм уу? Би лав өөрийгөө Ази эмэгтэй гэж боддоггүй, Еврази эмэгтэй байхгүй юу. Тэр болгоны солбицол дээр төрсөн мундаг эмэгтэйчүүд учраас энэ олдворуудаа ухаж гаргаж ирээд мэдрэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Ази эмэгтэйчүүд цөмөөрөө тийм ноомойдуу. Угаасаа Ази эмэгтэйн үйлчлэх гэдэг байр суурин дээр төрсөн эмэгтэйчүүд чинь нэг өөр хэрэг. Гэтэл цуснаасаа бид нарт эр хүнд үйлчлэх ёстой гэсэн юм хэзээ ч байдаггүй, байдаг юм уу? Байхгүй байх, жоохон нэг тийм хатан маягтай, эрх дархтайдуу. Гэхдээ барууныхныг харьцуулахад эршүүд биш, энэ хоёрын солбицлыг олоод төрчихсөн байгаа байхгүй юу" хэмээжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа