“Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр төрийн түшээдийг тэнгэрт мэдүүлж, шийтгүүлэх тухайгаа хэлсэн байна.
Удган зайрангууд ярихдаа “Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт их итгэл өвөрлүүлж “Монгол яллаа” гэж бодож байсан. Гэтэл үнэхээр гомдмоор байна. Тиймээс бид Монгол төрд шургалж өөрийн хар амиа хоохойлж, ард түмнийг хохироож, газар шороогоо малтсан 27 хүнийг цээрлүүлнэ. Эхний есөн хүнийг тэнгэрт мэдүүлнэ. Нартын хууль дийлэхээ байчихсан юм бол тэнгэрт мэдүүлнэ. Тэнгэр тэр хүмүүсийг шийтгэг. Бид мэдүүлээд л орхино. Энэ бол онгод тэнгэртэй бүх хүмүүсийн онгодын захиас даалгавраар хийгдэж байгаа зан үйл юм. Удган зайрангуудыг хүрэлцэн ирэхийг уръя” гэлээ.
Энэхүү зан үйлийг энэ сарын 21-22-нд шилжих шөнө үүрээр хийх аж. Одоогоор 25 байгууллага, иргэн энэхүү зан үйлд оролцохоо мэдүүлжээ. Тэд хараал хийхгүй. Зөвхөн эх орон газар шороогоо хайрлан хамгаалаагүй хүмүүсийг тэнгэрт мэдэгдэж, шийтгүүлнэ гэдгийг хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдэж байсан юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо