Жүжигчин О.Долгорын урлагаас авсан ИХ ХУВЬ ЗАЯА түүний нөхөр


“Үл таних эмэгтэй” эротик киноны дүрээр олонд танигдаж, өдгөө монголын кино урлагт өөрийн орон зайг хэдийн  бий болгосон жүжигчин О.Долгорыг одоо танихгүй хүн ховор. Түүний одоогийн амьдарч буй нөхраа гэр бүлээс нь салгаж суусан гэх хүмүүс бий. Гэвч энэ ярианд огтохон ч эмзэглэхгүй өдийг хүрсэн тэр гэр бүлийн хамт жаргалтай явна. Тэрээр цахимаар бусдад байнга сургамж, сургаал гэх мэт эерэг үг тараадаг тэрээр энэ удаа нөхрийнхөө талаар ийн бичжээ.” Урлаг гэх энэ айлаар овоглоод багагүй хугацааг өнгөрүүлжээ. Тэр дундаа кино урлаг надад амьдралын минь утга учир болох бүх зүйлийг өгсөн. Энэ л их айлаас би өөрийгөө олсон, хань ижлээ олсон, олон сайхан уран бүтээлчидтэй хамт олон болж жаргал зовлонгоо хуваалцаж явахын сайхныг мэдэрсэн.
Өвдөх ч эрхгүй миний энэ алба хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг шиг сайхан ажил. Урлагийн ажил цагаан мөртэй болохоор ард үлдсэн үр хүүхэд минь орхиод явахад хамрын шуухинаа тусаад бүлээрч хоцрох нь цөөнгүй ч эргээд ирэхэд инээд хөөр болон санасан сэтгэлээр угтах МИНИЙ ҮРС, хөдөө хээр нар салхинд нойр хоолоо умартан хамтдаа цуцалтгүй зүтгэх МЭРГЭЖИЛ НЭГТ ХАНИЙН минь түшиг тулгуур өнөөдрийн миний урлагаас авсан ИХ ХУВЬ ЗАЯА” гэсэн байна. Түүний гэр бүлд аз жаргал хүсье.