Нара нэлээд жин нэмжээ


Дуучин Нара буюу М.Нарантуяа гэх энэ эмэгтэй багагүй сенсаацын эзэн. Хэдий дуучин хэмээн олноо танигдсан ч түүнийг дууг мэдэх хүн ховор. 2016 оны  сонгуульд нэр дэвшиж хэвлэл мэдээллийн гол дүр болсон тэрээр сонгуулийн ажилд 50 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд одоо хүртэл өрнөөсөө гарч чадаагүй яваа гэдэг. Сонгуулиас хойш сураг алдарсан Нара саяхан нэгэн арга хэмжээнд хүрлэцэн иржээ. Тэгэхдээ нэлээд жин нэмсэн байна. Тийм болохоор ч тэр үү бие бариагүй, хэлхэгэр хувцас сонголтоо болгожээ. Тэрээр даагаа нэхэж 2020 оны сонгуульд ч нэр дэвшинэ гэсэн шүү.