"Маш нууц" киноны гол дүрийг чадварлагаар олонд танигдах болсон жүжигчин Э.Одбаяр өчигдөр 29-р сургуулийн сонсоголын бэршээлтэй 200 хүүхдүүдийг баярлуулсан байна. Юу гэхлээр Параллель ертөнц киног Гэгээнтэн кино театртай хамтран Монгол subtitle -тайгаар үнэгүй үзүүлжээ. Дэлгэцийн бүтээл тоглож эхэлсэнээсээ хойш охид бүсгүйчүүдийн зүрхийг булааж , хайрыг татсан нэгэн. Тэрээр эхнэртэй бөгөөд саяхан анхныхаа үрийн зулаг үнэрлэж аав гэх алдарыг зүүгээд байгаа. Царай зүс, бие хаа, уран чадвар гээд жүжигчин хүнд байх бүх шинж бүрэлдсэн түүнд кинонд тоглох санал ч ихээр ирдэг гэдэг. Түүний энэхүү хүмүүнлэгийн үйлс олон хүмүүсийн талархалыг хүлээгээд байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо