Багаасаа дуулж, дууны тэмцээнүүдэд түүчээлэн оролцсоор өдийг хүрсэн дуучин Т.Амина нэг л өдөр хурган дарга болсон. Ер нь урлаг соёлынхон нам дагаж навсайтлаа гүйн суудал олох явдал газар авах хандлагатай болоод байгаа. Харин Т.Амина их хурдан даргын суудал олсон нь намын сайн ах нарын ач тус гэнэ шүү. Тэрээр ах нар нь ч гэсэн түүнээс даргын суудлын дайтай тус авсан л байж таарна. Тэр нь юу юм бол...Зарим уншигчид ч надаар хэлүүлэлтгүй гадарлаж байгаа болов уу. Саяхнаас түүнийг баян Өвөрмонгол эртэй дэр нэгтгэн хамтран амьдрах болсон тухай мэдээлэл байна. Тус бийлэжүү өвөрлөгч эрийн ачаар тоглолтоо хийж бүр 2016 оны 570 хөлөглөн, зайсанд томоохон байшинд эзэн сууж хатагтай шиг амьдарч байгаа гэнэ. Хүн томорч болно. Даруухан байх хэрэгтэй. Харин өөрийн хөдөлмөр, мөлчгөрөөр олсон бол яаж ч онгирч болох л байх. Урд зүгийн эрийн түрийвч түшээд тэгж агаарт нисэх нь зүйд нийцэхгүй болов уу...
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо