Г.Ундармаагийн энэ өдрийн гоёл олныг гайхшируулав


Жүжигчин Г.Ундармаа орчин үеийн залуусаас ялгарахгүй эрч, хүчтэй дайчин эмэгтэй. Бас загварын мэдрэмжтэй гэгддэг. Түүний энэ өдрийн гоёл их л онцгой ажээ. Тэрээр богино куртик, тамирын өмд, ногоон өнгийн том монгол гутал өмсөж, ногоон ороолтоор гангарчээ. Түүний олон дагагч нар харамгүй магтаалын үгээ урсгаж байсны дотор дуучин С.Сэрчмаа ч багтаж байна лээ. Арай л этгээд гэмээр хувцасласан жүжигчин маань өнөөдөр ч ихийг амжуулах бололтой шүү.