Жүжигчин А.Мөнгөнзул гэгээрэхүй...

Admin
Өчигдөр 14 цаг 09 минут

Доз интертайнментийн захирал Доржсүрэнгийн гэргий  жүжигчин  А.Мөнгөнзулыг сайхан эмэгтэй хэмээн дуу алдах хүмүүс цөөнгүй. Жүжигчин А.Мөнгөнзулыг ойр дотныхон нь шаргуу, хөдөлмөрч нэгэн хэмээн өндрөөр үнэлдэг. Киноныхоо дүрийг гаргахын тулд өөрийгөө яахаас ч буцахгүй гэх нь ч бий.

Түүний залуу сайхан харагдах нууц нь иог, гимнастикаар хичээллэдэгтэй холбоотой аж. Тэрээр өөрийн нүүр номондоо гимнастикаар хичээллэж буй зургуудаа дэлгэн доорх үгийг бичжээ.

Чихэндээ нүгэлт үгийг бүү сонс.
Нүдэндээ самуун өнгийг бүү үз.
Амандаа чалчаа үг бүү өгүүлье.
Cэтгэлдээ мууг бүү үүсгэ. Энэ 4 н зүйлийг хичээж чадваас хэдий бурхан эс боловч сайн хүн болох нь магад гэнэ. Бусадыг биш өөрийгөө ялан дийлэх нь хамгийн чухал гэсэн байна.